Ерөнхий сайд У.Хүрэлсүх: ЭР ХҮН ХЭЛСЭНДЭЭ. Өнөөдрөөс ипотекийн зээлийг 6% хувийн хүүтэй олгож эхэллээ.
Тэр сонгуулиар гарц заавал олно гэж хэлж байв.
Зээлийн хүүг 8-аас 6 хувь болгон бууруулснаар өрхийн орлого нь 1 сая төгрөгт хүрсэн өрхүүд энэ зээлийг авах нөхцөл бүрдсэн байна. Гэр хорооллын иргэдэд зээл авах боломж олгох зорилгоор ийнхүү хүүг 2 нэгжээр буулгаж байна.
6 хувийн зээл олгохдоо хамтран зээлдэгч шаардахгүй гэлээ.
Монгол банкнаас 50 тэрбум, арилжааны банкуудаас 40 тэрбум төгрөгийн эх үүсвэр гарч санхүүжилт хийгдэж байна. Одоо энэхүү хөтөлбөрт анх удаагаа зээл авч буй залуучууд, гэр хорооллын иргэдийг түлхүү хамруулах тал дээр анхаарч ажиллах ажээ.