Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр учир тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр болж байгаатай холбогдуулан өнөөдөр буюу (2020.10.15)-нд бүх нийтийн амралтын өдөр учир тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд сонгуулийн санал хураах өдрийг бүх нийтээр амрах өдөр хэмээн заасан байдаг.

Тиймээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсэж болзошгүй тул жолоочдыг  анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.

Маргааш буюу арав дугаар сарын 16-ны өдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөж эхлэх юм.

Тиймээс пүрэв гарагийн энэ өдөр 4 болон 9-өөр төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно гэж Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ