Улсын хэмжээнд сонгуулийн ирц 15.2 хувьтай байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн ирц 12.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 15.2 хувьтай байгааг СЕХ-ноос мэдээлэв.

Тодруулбал, Аймгийн хэмжээнд 16,4 хувь, нийслэлийн хэмжээнд 13,7 хувьтай байна. Өчигдөр зөөврийн хайрцгаар орон нутагт 16 511, нийслэлд 3 747 иргэн, улсын хэмжээнд нийт 20 258 иргэн саналаа өгсөн байна.

Сонгуулийн санал хураалт 07,00 цагт эхэлсэн бөгөөд оройн 20.00 цаг хүртэл үргэлжилнэ. Улсын хэмжээнд 2 148 хэсгийн хороонд 24 100 төрийн албан хаагч ажиллаж байна. Өглөө зарим хэсгийн хороонд санал хураах төхөөрөмжийн ажиллагаа доголдсон ч СЕХ-ны мэдээллийн технологийн хэлтсээс 11.30 цагийн байдлаар бүгдийг нь засаж хэвийн ажиллагаанд оруулсан гэдгийг мэдээллийн үеэр тодотголоо.

Харин Завхан аймагт цаг агаарын байдлаас хамаарч хэсгийн хороодоос санал нэгтгэх ажиллагаа саатаж байгаа аж. Тиймээс 15.00 цаг гэхэд тус аймгийн нэгтгэсэн ирцийн мэдээг танилцуулна гэлээ. Мөн СЕХ-ны 1800-2800 утсаар холбогдож санал хүсэлтээ өгөхөөс гадна санал авах байрны хаяг байршлын мэдээлэл авах боломжтой юм.

Ирцийн мэдээг хүснэгтээр хүргэж байна.

Тойрог Ирц 12.00 цаг (хувиар)
1.Архангай 16.5
2.Баян-Өлгий 13.1
3.Баянхонгор 15.3
4. Булган 17.7
5.Говь-Алтай 6
6.Дундговь, 18.1
7.Говьсүмбэр 15.6
8.Дорнод 18.6
9.Дорноговь 18.1
10.Завхан 3.3 /Зарим хэсгээс санал ирээгүй/
11.Өвөрхангай 19.1
12.Өмнөговь 20.9
13.Сүхбаатар 25
14.Сэлэнгэ 12.7
15.Төв 17.8
16.Увс 22.7
17.Ховд 18.9
18.Хөвсгөл 11.5
19.Хэнтий 20.3
20.Дархан-Уул 10.7
21.Орхон 16
22.Багахангай, 24.5
23.Багануур, 16.8
24.Налайх 16.4
25.Баянзүрх 13.2
26.Баянзүрх 44.6
27.Сүхбаатар 14.9
28.Чингэлтэй 14
29.Баянгол 14.8
30.Сонгинохайрхан 14
31.Хан-Уул 13

Ташрамд дурдахад,  Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо буюу суудлын тооны хувьд аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 7 мянга 353 байна. Улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17 мянга 161 хүн өрсөлдөж байна. Тодруулбал, аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901,  сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө найман намаас 14388, дүүргийн 291 суудалд 6 нам эвслээс 696 хүн нэр дэвшиж байна. Санал хураалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: www.montsame.mn
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ