Амбулаториор нийт 5004 хүн үйлчлүүлсний 1540 нь хөдөө орон нутгаас иржээ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ: эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 2713 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалсан байна.
Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)
ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн #хоногийн_мэдээг хүргэж байна. (2020.10.14-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2106 дуудлага ирснээс 512 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1155 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Хоногийн мэдээгээр архи, даралт ихсэх, хүүхдийн өвчлөлтэй холбоотой дуудлага ихэссэн байна.
Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.
ЭХЭМҮТ-д 34 нярай мэндэлж, ГССҮТ-д осол, гэмтлээр 309 хүн үйлчлүүлсэн байна. Яаралтай 61, төлөвлөгөөт 161 мэс засал хийгджээ. Амбулаториор нийт 5004 хүн үйлчлүүлсний 1540 нь хөдөө орон нутгаас иржээ.
Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ