АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсгийн “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” гэх хэрэгт шалгасан байдаг.
Тодруулбал, Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж нэр бүхий аж ахуйн нэгж, түүний охин компаниудад давуу байдал олгосон гэх үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж, Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан юм.
Тэгвэл мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг шүүхэд шилжүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлжээ.
Түүнийг өнгөрөгч нэгдүгээр сард АТГ-аас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан юм.
Эх сурвалж: Tsahiur.mn