Галаас гурван хүүхдийн амийг аварчээ
Өнгөрсөн амралтын өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын Алтгана хэмээх газар намаржиж байсан нэгэн залуу гэр бүлийн гэр шатжээ.
Гэрт нь 1-5 насны гурван хүүхэд байсан байна. Амин зуулгын цөөн хэдэн малтай бөгөөд нөхөр Өвгөнхүү нь гэрийн санхүүдээ нэмэр нэмэхээр самарт явж эхнэр нь гэртээ 3 хүүхэдтэйгээ байжээ. Хониндоо явсан хойгуур гэрт нь гал гарч том хүү гэрээсээ гүйн гарсан бөгөөд энэ үед Мөрөнгөөс ойролцоох саахалт айлд очихоор явж байсан 2 залуу гал гарч буй гэрт очиж гэрт байсан 1 - 3 настай 2 хүүхдийг гэрээс авч гартал араас нь гэрийн тооно унаж гэр бүрэн шатжээ.
Гурван хүүхдийн амыг авсарсан н.Сүх-Эрдэнэ, н.Нямжаргал нарт талархаад баршгүй юм.
Учир нь гэрээс нь нурам л үлдсэн байна. Одоогоор галын шалтгааныг тогтоогоогүй байна.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ