МОНГОЛ АРДЫН НАМ АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
- Монгол Улс Ахмадын баярын өдрийг 1992 оноос хойш буюу өдгөө 28 дахь жилдээ тэмдэглэж байна. Монгол Ардын Нам, намын дэргэдэх Ахмадын холбоо жил бүрийн энэ өдөр ахмад буурлуудтайгаа уулзан, санал бодлыг нь сонсож, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Уламжлал ёсоор өнөөдөр 700 гаруй ахмадыг Тусгаар тогтнолын ордноо хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Арга хэмжээнд Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцож, нийт ахмадуудаа зориулан мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх “манай орны ирээдүйн хөгжил дэвшил гурван цагийн хэлхээгүйгээр амжилтад хүрэхгүй. Хүн төрөлхтний түүх ч энэ хэлхээ холбоон дээр оршин тогтнодог жамтай. Монголын олон мянган ахмад зүтгэлтнүүд бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, бүтээн байгуулалт, хөгжлийн түүхийг итгэл үнэмшил, хөдөлмөр зүтгэлээрээ бүтээлцэж ирсэн гавьяатнууд” гэдгийн онцлон хэлсэн юм.
Харин Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Ахмадын өдөр зөвхөн ёслол хүндэтгэлийн ажиллагаа гэхээс илүүтэй Монгол Ардын Намын дэргэдэх Ахмадын Холбоо өнгөрсөн цаг хугацаанд юу хийж бүтээв гэдгээ тайлагнан шинэ санал санаачлага дэвшүүлэн зорилгоо тодорхойлдог ажил хэрэгч уулзалт, хэлэлцүүлэг өрнөдөг” гэдгийг онцолж байлаа. Мөн тэрбээр Монгол Ардын Намаас ахмадын талаар баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж буй болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар танилцуулсан юм.
Монгол Ардын Нам тогтвортой бодлого хэрэгжүүлдэг улс төрийн намын хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ахмад насны талаар авч хэрэгжүүлэх бодлого хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлж, Ач санах хуулийн хүрээнд ахмадуудынхаа тэтгэврийг шат дараатай нэмэх, тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгох, тэтгэврийн зээлтэй ахмадуудаас гадна зээлгүй олон мянган бага тэтгэвэр авагчдад байгалийн баялгаас ашиг хүртээх бодлогыг үргэлжлүүлэхээр ажиллаж байна. Эдгээр бодлого хөтөлбөр үргэлжлэн хэрэгжсэнээр ахмад настны эрүүл мэндийг сахин хамгаалах, иж бүрэн оношилгоо, шинжилгээнд хамрагдах, эрүүл мэндийн даатгалаараа хүссэн эмчилгээ, рашаан сувиллаар үйлчлүүлэх боломж нээгдэж байгаа гэдгийг ахмадууддаа дуулгалаа.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ