Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар “Positive Mongolians” гэр бүлийн влог хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ.
Биднийг сошиалаар гүтгэж, өөрийн бичсэн гүтгэлэгээ зарын группууд руу ажилчдаараа шэйр хийлгэж, найз залуугаараа чатаар дарамтлуулж, болсон үйл явдлыг гуйвуулж бичсэнд үнэхээр гомдолтой байна.
Бүхэл бүтэн хүнийг миний хүүхдийг өөрийнхөө компаниас дор үзэж, хохирсон хэдэн зуун хүн ил гараад ирэхэд өөрийн пэйж дэх постоо устгаж, одоог болтол буруугүй гэж гүрийсээр байгаа эмэгтэй та санал гомдол хүлээж авч, уучлал гуйж чадаагүй тул асуудал ийм дээрээ туллаа!
Үйлчилгээ авч үзээд хүүхдээрээ хохирч тоглуулсан сэтгэгдэлээ сэрэмжлүүлэг болгон илэрхийлтэл нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгнө гэу сүрдүүллээ!.
"Happy Flowers" хүүхэд асрагчийн компаний захирал Ууганцэцэг та хэрэглэгчийнхээ сэтгэгдэлийг хүлээж аваагүй тул би сэтгэгдэлээ энд илэрхийлж байгааг ойлгоно биз ээ.
Үйлчлүүлэгч тань хохирсон бол, танай үйлчилгээнд гомдолтой бол дуугүй байх ёстой юу?
Манай гэр бүл 7 сар гаруй хугацаанд хүүхэд асрагчийн үйлчилгээ авч үзлээ.
Анх хичнээн их баярлан, итгэж найдан, найз мэт дотно хандаж байлаа даа. Хүүхэд харах туслах хүнтэй байсан бол танайхыг сонгохгүй байлаа!
Тиймдээ ч дэврүүн сэтгэлээр Happy Followers-г үзэгчиддээ танилцуулж байсандаа тун их харамсаж байна.
Анх ярьж байсан гадны стандарт судалгааг Монголд жишиглэн ажиллах, ажилчдаа хүүхэд асрахад сургаж бэлддэг, түүний дараа айлдаа илгээдэг, хүүхдийг тоглоомын аргаар хөгжүүлдэг, чанартай цаг гарган хүүхдийг хүмүүжүүлдэг гэх мэт яриа нь бодит байдал дээр байхгүйг өөрийн хүүхэд дээрээ мэдэрч ойлголоо.
Дагина охин минь эрүүгээрээ унасан, салтаа нь түлэгдсэн, гар нь урагдсан байсныг би зургаар нотолно.
Нэг ч өдөр ажиллаж үзээгүй зөвхөн анкет бөглөсөн эмэгтэйг илгээж байсан.
Амьнаас минь үнэтэй хүүхдийг минь хэн ч хамаагүй хараг хэмээн хандсан.
Ирсэн эмэгтэй бас л асуудал гаргасан.
Энэ бол олон зүйл амалдаг байгууллагын хариуцлагын асуудал.
Ингээд нийт хугацаанд 6,7 асрагч охиныг минь харахаар солигдож миний охин сэтгэл санааны хувьд тогтворгүй болон уйланхай ууртай болсон.
Олон хүн солигдох нь үнэлж баршгүйгээр хохироодог юм байна.
Үүнийг үл тоож байгаа зэргийг би тэнэг царайлан тэвчиж яваад эцэстээ тэсрэн гомдолоо гаргасан.
Гомдол гаргахаар хүлээж авахгүй хэрнээ, олон нийтэд сэтгэгдэл бичихээр шүүхэд өгнө гэдэг нь тэгвэл ямар учиртай вэ?
Бид хүүхэд асрагчтай болсноо үзэгчиддээ хэлж байсан шигээ, Happy Flowers компанийг сонгоод хэрхэн хохирсон тухай сэтгэгдэлээ хуваалцах нь ёс зүйн хувьд ЗӨВ гэж үзэж байна.
Олон аав ээжүүд бидэнд итгэж танайхыг сонгосоор байгаа тул бидний ХАРИУЦЛАГА бол эргэж сэтгэгдэл бичих.
Үнэндээ өндөр төлбөртэй хувийн цэцэрлэгт би 800к төлбөл мэргэжлийн хүний хийсэн зориулалтын хоол, хүүхдийн эмч, хүүхэд хүмүүжүүлэгч багш асрагч эрхлэгч гэх мэт сурах хөгжих авулгүй итгэлтэй найдвартай мэргэжлийн хүмүүс дээр хүүхдээ байлгах боломжтой.
Гэтэл үүнээс өндөр төлбөр төлөөд танайхыг сонгоод ийм үйлчилгээ хохирол амсана гэдэг харамсалтай.
Танай байгууллага хүүхдэд чиглэсэн энэ ажлаа хариуцлагаа ухамсарлан дахин нэг бодооч ээ гэсний жишээ тайлбар юм шүү.
Танай байгууллагын сургалт ажилчдыг хэрхэн мэдлэгжүүлж айлд илгээдэг вэ?
Хэн заадаг вэ?
Мэргэжилтэн үү?
Ямар сургалт ордог вэ?
Энд сургалтын тань тухай бичиж хүмүүсийн инээд хүргээд яах вэ? Хүүхэд хүмүүжлийн сургалт лав биш байсан шүү.
Суурь хүмүүжилтэй, хүүхдэд хайртай ажилчдын тань хүчээр бид завсарт нь асуудал учирсан ч 7 сар тэвчиж хүлээсэн. Дахиад суурь сайн охиныг хэзээ илгээх бол гэж хүлээх тэнхэлгүй болсон. Азаар таарсан хэдэн сайн охидоо өөрсдөө сургасан мэт дөвийлгөж болохгүй.
Миний хүүхэд тоглоом туршилтийн туулай биш!
Алтнаас үнэтэй миний охинтой хамт байх хүмүүжүүлэгч асрагч нь хангалттай мэдлэггүй бол гарах эрсдэл хичнээн их билээ.
Өөрт тохиолдсон сэтгэгдэлээ ойлгуулах гэж тайлбарлаж, ярилцаж, санал гаргаж, сургалт зохион байгуулаач ээ хэмээн хэлж байсан удаатай.
Мсж бичиж voice үлдээгээд ойлголцоогүй.
Би асрагч охидод буруу өгөөгүй.
Дунд нь сургана гэж ажилд бүртгэж аваад айлд зуучилж хөлс авдаг, хариуцлага хүлээж буй байгууллага та хүнээ хариуцлагаа хүлээ, ажилчдаа хөгжүүл, гомдол саналаа хүлээж авч үйлчилгээгээ чанаржуул. Манайд ажиллаж байсан 3 охид цалингаа бүтэн авч чадаагүй.
Үгүй бол гомдол гаргасан бүх хүмүүсээ шүүхэд өгөөд яв даа.
Танай байгууллага айлын хүүхдийн хүмүүжил хөгжлийг тоохгүй бол айлын хүүхдийг өсгөх асрах бизнес хийх тань ёс зүйгүй байна!
Хүүхдийн онцлог байтугай, хүүхдэд юу хэрэгтэйг ч мэдэхгүйгээр хүүхэд хүмүүжлийн бизнес хийнэ гэдэг тань тоглоом биш шүү.
Хүмүүст таниулах ажлын бичлэгийг бид гэнэдэж хийсэн бидний буруу.
Тиймээс би яг одоо танай үйл ажиллагааны тухай хийж байсан бүх контентуудыг устгалаа.
Цаашид олон аав ээж үзэхгүй байг.
Ууганцэцэг та энэ сэтгэгдэлийг хуулийн дагуу дуугүй болгох гэж байгаа бол би хэрэглэгч үйлчлүүлэг хүний зүгээс хүүхэд хохироосон гэдгээр гомдол гаргая даа.
Та манай гэр бүлээс болон энэ олон ээж аавуудаас уучлал гуйх хэрэгтэй.
Үүгээр ч дуусахгүй, өөрсдийгөө мундаг мэт худал хэлж танилцуулан хүүхдийг минь сэтгэл зүй болоод эрүүл мэндийн хувьд хохироосон тул энэ хохиролоо барагдуул!
Үзэгчид бидэнд итгэж танай муу үйлчилгээг сонгохоос өмнө мэдээсэй гэж нийтэлж байна.
Үзэгчдээсээ уучлал хүсэж байна.
Өчигдөр Стори оруулсны ачаар надаас гадна олон хохирогч байгааг бид мэдэж авлаа. Ганц бид биш өөр айлууд бас байна. Цалингаа авч чадалгүй ажлаас гарсан эмэгтэйчүүдийг ч олж мэдсэн.
Хохироод хүнтэй маргаад яах вэ, хүүхэд жаахан байна хэмээн хүлээзнэж 2 сар дуугүй явлаа.
Одоо үзүүлэх шарх хөхрөлт нь ил байхгүй ч зураг баталж чадна! Ууганцэцэгийн чатууд батална!
Одоо би хүүхдээ хохироочоод харзнаж суусандаа харамсаж байна! гэжээ.