ЭХЭМҮТ-д 33 нярай мэндэлж, ГССҮТ-д осол, гэмтлээр 402 хүн үйлчлүүлсэн байна
Эрүүл Мэндийн Яам: Эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 1813 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалах үйлчилгээгээ авчээ.
Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)
ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн #хоногийн_мэдээг хүргэж байна. (2020.10.10-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2126 дуудлага ирснээс 967 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1159 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.
Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаарай.
ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүдийн амбулаториор 4504 иргэн үйлчлүүлсний 1349 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчилгээ авчээ. Хоногийн нөхцөл байдлыг харахад Амбулаториор үйлчлүүлсэн иргэдийн дунд амьсгалын замын өвчлөл, осол гэмтэл, хоол боловсруулах замын өвчлөл нэмэгдсэн байна.
ЭХЭМҮТ-д 33 нярай мэндэлж, ГССҮТ-д осол, гэмтлээр 402 хүн үйлчлүүлсэн байна. Яаралтай 63, төлөвлөгөөт 136 мэс засал хийгджээ.
Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.
Эрүүл Мэндийн Яам
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ