ХОНОГИЙН МЭДЭЭ: Эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 1494 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалах, вакцин болон хүүхдийн эмчээс зөвлөгөө, мэдээлэл авсан байна.
ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн
#хоногийн_мэдээг хүргэж байна. (2020.10.09-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2120 дуудлага ирснээс 906 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1214 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Үүнд хоол боловсруулах замын эмгэг, даралт ихсэхтэй холбоотой дуудлага дийлэнх хувийг эзэлж байна.
ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийт 3338 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс Хөдөө орон нутгаас 208, яаралтай тусламжийн тасагт 890, эрчимт эмчилгээний тасагт 182 хүн эмчлүүлж байна.
ЭХЭМҮТ-д 40 эх амаржиж, ГССҮТ-д осол, гэмтлээр 314 хүн үйлчлүүлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ