НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН "НЭЭЛТТЭЙ ХААЛГА"-НЫ ӨДӨРЛӨГ 9-НЫ ӨДӨР БОЛНО

Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааг хэрэглэгчдэд таниулах зорилгоор “ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ӨДӨР-2020” салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг “Хэрэглэгчээ дээдэлье” уриан доор энэ сарын 9-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж, орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Энэхүү арга хэмжээг Барилга, хот байгуулалтын яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл хамтран зохион байгуулах бөгөөд өдөрлөгийн үеэр нийтийн аж ахуйн үйлчилгээтэй холбоотой иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын санал зөвлөгөөг сонсох, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, зөвлөмж, зөвлөгөө өгөх, мэдлэг, мэдээлэл олгох, цаашид үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдийн тав тухтай амьдрах нөхцөл бололцоог хангахад чиглэсэн санал санаачилгыг хүлээн авч хэрэгжүүлнэ.

Аймаг, орон нутгийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид уг арга хэмжээг тухайн аймаг, сумын төвийн нийт хэрэглэгчдийн хүрээнд, Улаанбаатар хотын тусгай зөвшөөрөл эзэмшигчид Сүхбаатарын талбайд нэгдсэн байдлаар зохион байгуулах юм.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон Азийн хөгжлийн банкны төслийн нэгж, Бохир ус цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, цэвэрлэх байгууламжийн ашиглалт, үйлчилгээний компаниуд болон орон сууцны ашиглалт, үйлчилгээ хариуцсан тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд зэрэг нийт 100 гаруй байгууллага тус өдөрлөгт оролцоно.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ