Дуучин Ч.Уранхолбоо, иргэн О.Осоржамаа нар сайн үйлсийн аянд нэгдлээ

"Тара вишн" агентлагаас явуулдаг “Шүүдрийн дусал” сайн үйлсийн аян 15н настай Г.Гантогос охины эмчилгээний зардлыг бүрдүүлэхээр “Нандин Мэлмий” ТББ-тэй нэгдэн ажиллаж байна.

Сайн үйлсийн аянд үе үе нэгддэг үзэсгэлэнтэй таван хөөрхөн охины ээж Ч.Уранхолбоо болон бидний нэрэлдэгээр сошиал од О.Осоржамаа нар Г.Гантогос охинд туслах хандивын аянд гар бие оролцож явна.

Тодруулбал: Г.Гантогос охин өсөж дэрвэх 15 насандаа гэнэт нуруу нугасны хорт хавдар гэж оношлогджээ.
Өдөр хоног биш секунд минутаар охины амь хэмжигдэж байгаа учираас хандив цуглуулах аян явуулж байна.
Өмнө нь Солонгос улсаас эмчлэх боломжтой гэх хариу авсан боловч эмчилгээний төлбөр 200-250 сая болохыг сонссон ээж нь улмаар өөр бусад орнуудыг судалж эхэлжээ.
Ингээд судалсан орнуудаас охины хавдарыг бүрэн авч эмчлэх боломжтой гэсэн хариу Турк улсын Мемориал эмнэлэгээс ирсэн аж.
Хагалгаа болон хагалгааны дараах хими эмчилгээний төлбөр нь ойролцоогоор 100 сая болох бөгөөд Солонгос улстай харьцуулахад хоёр дахин хямд үнээр эмчлэгдэх тул илүү боломжтой гэж үзжээ.
Хандив өргөх албан ёсны дансны дугаар байршууллаа. 
Холбоо барих утас: 89006005 (ээж) Норовсамбуу Нарантуяа
Ерөнхий аян зохион байгуулагч: Нандин Мэлмий НҮТББ 88044107
Хандивын данс: Норовсамбуу Нарантуяа ХААНБАНК ~5955006147
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ