Н.Сувдмаа: Цар тахлын үе учраас 1.2 сая хүнийг томуугийн вакцинд хамруулна

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины талаар ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаатай ярилцлаа.

-Иргэдийн дунд ямар төрлийн вирусээр үүсгэгдсэн томуу, томуу төст өвчин давамгайлж байна вэ?

-Манай улс жилийн 365 хоногийн турш томуу, томуу төст өвчний талаар тандалт судалгааг хийдэг. 7 хоног бүрээр иргэд, байгууллагуудад  хэрэгтэй мэдээ, мэдээллүүдийг өгч, ямар зөвлөмж хэрэгжүүлэх вэ, ямар хариу арга хэмжээ авах вэ гэдэг талаас нь тандалт судалгааг хийж байдаг. Энэ тандалт судалгааг эмнэлэгт суурилсан тандалт буюу амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн дунд томуу томуу төст өвчин ямар байна.  Хэвтэн эмчлүүлж байгаа иргэд үйлчлүүлэгчдийн дунд ямар байна. Мөн улсын хэмжээнд 24 цагийн турш үйлчилж байгаа түргэн тусламжийн үйлчилгээ авч байгаа иргэдийн дунд томуу, томуу төст өвчин ямар байна ямар нь зонхилж байгаа вэ гэдгийг авч үздэг.

Хамрын ханиад, шуухинааг гол төлөв риновирус үүсгэдэг бөгөөд жилийн дөрвөн улиралд эргэлтэд байж, 8-9 дүгээр сард идэвхэждэг байна. Томуугаас шинж тэмдэг, эмнэлзүй, үүсгэгчээрээ ялгаатай. Манай орны хувьд улирлын томуу ихэвчлэн 11 дүгээр сарын дунд үеэс эхэлж,  2 дугаар сарыг дуустал үргэлжилдэг.

Хамрын ханиадны үед даарахгүй дархлаагаа сайжруулахыг зөвлөдөг. 

Харин томуугийн идэвхжилтийн өмнө ард иргэдээ дархлаажуулалтад хамрагдуулахаар энэ жил онцгой нөхцөлтэй цар тахлын үе учраас 1.2 сая хүнийг томуугийн вакцинд хамруулна. Жил бүр томуугийн вакциныг 10-р сарын 01-ээс 11-р сарын 01-ний хооронд хийлгэх нь зохимжтой гэж үздэг байна. 

Риновирусын гэдэг нь амьсгалын замаар халддаг амьсгалын замын халдвар үүсгэдэг томуу, томуу төст халдварын бас нэг үүсгэгч юм. Яг өдийд буюу томуугийн дэгдэлт эхлэхээс өмнө бол олон үүсгэгчүүд дотроос бол риновирусын халдвар зонхилдог. Энэ нь хамраас нус гоожих, хамар битүүрэх, халуурах ерөнхий хордлого өгөх зэрэг зовиур шинж тэмдгээр голлон илэрдэг. Өөрөөр хэлбэл, ихэвчлэн хоолой өвдөх амьсгалын дээд замын эрхтнүүдэд шинж тэмдэг зовиур  илэрдэг гэсэн үг.

Дээрх шинж тэмдэгтэй үед дур мэдэн эмчлэх, өөр хэн нэгний санал болгосон эмийг уух  зэргээр буруу эмчилснээс хүндрэх, хүндрэл нь мэдээж хатгаа уушгины хатгалгаа буюу амьсгалын замын  өвчлөлд өртөх, эсвэл олон хоногоор даамжрах эрсдэлтэй байдаг.  Тиймээс ханиад, шуухинааны үед антибиотик болон хүчтэй эм хэрэглэхгүй, хүүхдээ сайн амраах хэрэгтэй, хоол ундаа сайн идүүлэх хэрэгтэй.

Ер нь амьсгалын халдвараар бол ихэвчлэн хүүхдүүд өвддөг. Тухайлбал, 15 хүртэлх насны хүүхдүүд илүү зонхилдог. Энэ  дотроо 4 хүртэлх насны хүүхдүүд  илүү өртдөг.

Томуугийн вакцины ач холбогдлыг тайлбарлаад өгөөч?

-Вакцин нь бага насны хүүхдийн амь насанд эрсдэлтэй, өндөр халдварлалттай халдваруудаас сэргийлдэг сэргийлэлтийн арга юм. Вакцины үр дүн манай улсад өндөр байдаг бөгөөд бид аюулгүй, чанартай вакциныг хэрэглэж байгаа. Энэ жилийн хувьд зорилтот бүлгийн буюу бага насны хүүхдүүд, ахмадууд, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, оюутан сурагчдыг эн тэргүүнд томуугийн дархлаа тогтоох вакцинаа хийнэ. Гэхдээ энэ жил 1.2 сая хүнд вакцин хийлгэх учраас хүрэлцээний хувьд өмнөх жилүүдээсээ хэд дахин өндөр байгаа юм. Вакцин хийхдээ эцэг, эхчүүдэд урьдчилан мэдээлэл өгсний үндсэн дээр хийдэг байгаа.

Үүнээс гадна тодорхой хувийг сайн дурын дархлаажуулалтаар буюу иргэд төлбөрөө төлөн хийлгэдэг. ХӨСҮТ дээр эдгээр иргэдэд үйлчлэх дархлаажуулалтын нэг нэгж ажилладаг. Тиймээс иргэд, олон нийт томуугийн вакцинтай холбоотой буруу ташаа мэдээлэлд итгэлгүй албаны эх сурвалжтай мэдээллийг хүлээн авч байхыг зөвлөе.

ХӨСҮТ-д сайн дурын дархлаажуулалтын үндэсний кабинет ажилладаг.  Томуугийн  дархлаажуулалт эхлэхтэй зэрэг эрүүл мэндийн салбарын эмч,  ажилчдыг сургалтад хамруулж бэлтгэл ажлыг хангаад мэдээж зааврын  дагуу хүргэлт, тээвэрлэлтийг 21 аймаг буюу үндэсний хэмжээнд түгээдэг.

-Засгийн газрын шугамаар хийгддэг дархлаажуулалтыг бол тээврийн зардал оруулж тооцдог. Өнгөрсөн жил 13-15 мянган төгрөгийн хооронд байсан. 10 дугаар сарын эхээр вакцинжуулалт хийж эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Мөн үнийн хувьд тухайн үед нь тодорхой мэдээлэл өгнө.

-Вакциныг сайн дураараа хийлгэх гэдэг агуулгаараа зарим эцэг, эх хийлгэдэггүй ?

-Дархлаажуулалтын хуулиар бол бүгд заагдаж хуульчлагдаж эрх зүйн баримт бичгээр баталгаажсан байдаг. Заавал хийх товлолын  дархлаажуулалт гэж байна.  Голомтод хийх тархавар судлалын дархлаажуулалт гэж байна. Мөн сайн дурын дархлаажуулалтын хэлбэрээр хийгдэх гэж байна.

Сайн дурын дархлаажуулалтын хэлбэрээр хийгдэх гэдэг нь  тухайн иргэн өөрөө сонголтоо хийгээд шийдвэрээ гаргаад дархлаажуулалтад хамрагдъя  гэсний үндсэн дээр эмчид үзүүлээд сөрөг заалтгүй бол төлбөрөө төлөөд хамрагдахыг хэлж байгаа. Иргэд маань бүрэн хамрагдах боломжтой.

Гэхдээ та өөрөө сонголтоо  шийдвэрээ гаргах ёстой. Хүүхдийнхээ хувьд ч гэсэн. Заавал хийх товлолын дархлаажуулалтад 2 хүртэлх насны хүүхдүүд хамрагддаг. Энэ дархлаажуулалтыг эцэг, эхчүүд хүүхдээ заавал хийлгэх ёстой. Ямар нэгэн байдлаар хоцорч болно тэгэхийн бол нөхөн дархлаажуулалт хэлбэрээр хүүхдүүдээ хийлгэж болно.

Эх сурвалж: www.olloo.mn
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ