ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс (НДББ)-ийн хорооны 71 дүгээр Чуулганы хуралдаан "Дархлаажуулалт бүхий халдварт өвчнүүд ба дархлаажуулалт" сэдвийн хүрээнд үргэлжилж байна. Бүсийн орнуудын төлөөлөгчид дархлаажуулалтын хөтөлбөрийн үр дүн, олон халдварт өвчнийг эрс бууруулж мянга, мянган хүүхдийн амь насыг аварч буй талаар танилцууллаа. Мөн ЭМЯ-ыг төлөөлж Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа үг хэллээ. Тэрээр манай улс бүсийн дархлаажуулалтын зорилтыг амжилттай хэрэгжүүлж байгааг дурьдаж НДББ-ийн дархлаажуулалтын 2021-2030 оны шинэ стратегийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Эх сурвалж: Эрүүл Мэндийн яам