Түүний кино урлагт бүтээсэн дүрүүд:Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ хүүхнүүд үү” киноны Дулмаа, “Мартагдашгүй танил” киноныхоо олон сайхан тeатр , киноны дүрүүдээр сэтгэлд мөнхөрсөн МУГЖ Н.Мягмар таалал төгсчээ.
Жүжигчин Н.Мягмар 1963-1987 онд Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлийг нуруундаа үүрэлцэж явсан уран бүтээлчдийн нэг. Тухайлбал Дугарсанжаа, С.Гэндэн нарын “Ялалтын жигүүр”-ийн Хандын дүр, Н.Дугарсанжаагийн “Уулзалт” жүжгийн Алтай, Ч.Бямбажавын “Хүний санаа өөр болжээ” бүтээлийн эрвээхэй, Д.Батбаярын “Гэгээ” жүжгийн Жавзан гээд 50 гаруй жүжгийн гол ба туслах дүрүүдийг бүтээсэн нь тухайн үеийн үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлджээ.