Хүүхдийн 20000 мянган төгрөгийг 100000 мянган төгрөг болгосонд иргэд ам сайтай байгаа билээ. Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх оны зургаадугаар сар хүртэл олгох шийдвэр гаргаж, санхүүжилтийг 2021 оны Төсвийн төсөлд тусгажээ.
Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх юм байна. 2021 оны Улсын төсвийн төслийг УИХ-аар ирэх долоо хоногоос хэлэлцэх бөгөөд эцсийн шийдвэрийг УИХ-аас гарах юм.
Коронавирусын цар тахлын үед зөвхөн манай улсад төдийгүй дэлхийн ихэнх улс оронд эдийн засагт үзүүлэх нөлөө иргэдэд хүндээр туссан хэвээр байна. Энэ байдал ирэх онд ч үргэлжилнэ хэмээн Дэлхийх эрүүл мэндийн байгууллагаас тооцоолж байна. Тиймээс Засгийн газраас дэлхийн улс орнуудын адилаар иргэдийнхээ амьжиргааг дэмжих бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.