“Төрийн албан хаагчдын спортын хоёрдугаар наадам”-ын шигшээ тэмцээнийг зохион байгуулж байна

Төв аймгийн Засаг даргын ивээл дор аймгийн ЗДТГ, Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөл, Биеийн тамир, спортын газар хамтран “Төрийн албан хаагчдын спортын хоёрдугаар наадам”-ын шигшээ тэмцээнийг зохион байгуулж байна.

Наадмын нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн дарга С.Цогбаяр, БТСГ-ын дарга Д.Алтанхуяг нар оролцож баг, тамирчдад амжилт хүслээ.

Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, биеийн тамир, спортын дасгал хөдөлгөөнийг амьдралын өдөр тутмын хэрэгцээ болгох, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй тус наадамд эхний шатны тэмцээндээ амжилттай оролцож, шигшээ шатанд шалгарсан 27 сумын баг, тамирчид волейбол, дартс, ширээний теннис, шатрын төрлүүдээр өрсөлдөж байна.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ