МОНГОЛРОСЦВЕТМЕТ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ӨСГӨЖ, УЛСЫН ТӨСӨВТ ОРУУЛАХ ХУВЬ НЭМРЭЭ НЭМЭГДҮҮЛНЭ
МОНГОЛРОСЦВЕТМЕТ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ӨСГӨЖ, УЛСЫН ТӨСӨВТ ОРУУЛАХ ХУВЬ НЭМРЭЭ НЭМЭГДҮҮЛНЭ
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн техникийн баг Монголросцветмет ТӨҮГ-ын баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станц, Баргилтын ил уурхайд ажиллаж, 2027 оны бизнес төлөвлөгөөний төсөлтэй танилцлаа. Тус компани 2027 онд орлогоо 446.1 тэрбум төгрөгт хүргэж, улс, орон нутгийн төсөвт 82.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж байна.
Өртөг өндөртэй бүтээгдэхүүний хэмжээг бууруулж, зах зээлд илүү үнэ хүрдэг жоншны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар үр ашгаа өсгөх зорилт дэвшүүлжээ.
Дулааны цахилгаан станцын өргөтгөл, ФФ-97 жоншны баяжуулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг өсгөхөөс гадна улс, орон нутгийн төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.
Хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, мэргэжлийн боловсон хүчнийг нэмэгдүүлэх, ажилтнуудын ажиллах орчныг сайжруулах асуудлыг бизнес төлөвлөгөөний чухал зорилтын нэг болгожээ.
Үйлдвэрлэлээ өсгөж, үр ашгаа сайжруулж, улсын эдийн засагт оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэх нь төрийн өмчит уул уурхайн компаниудын өмнө хүлээсэн чухал үүрэг хэвээр байна.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ