Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд нийгмийн халамжийн олон нийтийн оролцоонд түшиглэсэн үйлчилгээ, “Зорилтот иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх” хөтөлбөрт хамрагдсан иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тоног төхөөрөмж гардууллаа.
Даланзадгад сумын зорилтот бүлгийн 130 өрхөөс сонгон шалгаруулж, 40 өрхөд өрхийн хэрэгцээ, эрхлэх үйл ажиллагаанд нь тохирсон тоног төхөөрөмжийг олголоо.
Ингэснээр иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг өсгөх, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.