Тавантолгой дэд станцын цогцолборын өргөтгөлийн ажил нэн шаардлагатай байгааг танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэв
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Говийн бүсийн салбар болон “Нэт Зеро Энержи” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзан аймгийн эрчим хүчний дэд бүтцийн өргөтгөл, шинэ цахилгаан станцын төслийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.
Аймгийн эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаатай холбоотойгоор “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Говийн бүсийн салбарын төлөөлөл аймагт шинээр төлөвлөгдөж буй цахилгаан станцуудын үйлдвэрлэх эрчим хүчийг найдвартай дамжуулах 220 кВ-ын шинэ шугам барих, Тавантолгой дэд станцын цогцолборын өргөтгөлийн ажил нэн шаардлагатай байгааг танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэв.
 
Мөн “Нэт Зеро Энержи” ХХК-иас Цогтцэций сумын Билгэх багийн нутагт 180 МВт хүчин чадалтай цахилгаан станц барих төслийн угсралтын ажлыг 2027 оны нэгдүгээр улиралд эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа танилцууллаа. Төслийн хүрээнд Оюу Толгой уурхайн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 30 хувийг хангах боломж бүрдэх юм. Бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд ажилчдын кемп болон түр байгууламж байгуулахад шаардлагатай замын маршрутын асуудлыг хэлэлцэж, холбогдох зөвшөөрөл авах хүсэлтээ илэрхийллээ.
Эрчим хүчний дэд бүтцийг өргөтгөх, шинэ эх үүсвэр бий болгох төслүүдийн хэрэгжилтэд орон нутгийн зүгээс шаардлагатай дэмжлэг үзүүлж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлэв.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ