МУГЖ Ж.Сүххуяг таалал төгсчээ
“Мандухай сэцэн хатан” киноны Батмөнх даян хааны дүрээр монгол түмэндээ танигдсан Монгол Улсын гавъяат жүжигчин Ж.Сүххуяг таалал төгсчээ.

1987 онд "Мандухай сэцэн хатан" киноныхоо зурганд орчихоод дуугаа хийж байх үед "Хайрыг хайрла" жүжгийн тайз нурж унаад, нарийн, бүдүүн гэдэс, сэмж маань язарч, дотроо хоёр литр цус алдсан. Хуучин гэмтлийн эмнэлэгт 45 хоногийн дотор гурван хагалгаа хийлгэж байсан юм. Дуугаа хийж байхад оёдол маань задраад, гуравдугаар эмнэлэгт цоройгоо оёулж байсан. Ингээд дөрвөн удаа хагалгаанд орсон юм. Тэр үед эмч нар хэлж байсан. Хорин жилийн дараа хагалгааны чинь гор гарна даа гээд. Яг л хорин жилийн дараа харвалт өгсөн. Тэгээд гурван жилийн өмнө саажилт маягийн зүйл өгөөд, ганцаараа явж чадахаа больсон. Нэг талдаа таягтай, нөгөө талдаа түшүүлж явдаг болсон талаараа саяхан л яриа өгөөд сууж байсансан...

Олон сайхан дүрээрээ танигдаж үзэгч олон, Монголын ард түмний хайртай хүү болж чадсан жүжигчин Ж.Сүххуяг агсаны гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, ажлын хамт олонд гүнээ эмгэнэл илэрхийлье. УМ САЙН АМГАЛАН БОЛТГУГАЙ
 

 

 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ