ӨБХ: ИРГЭДЭЭС ИРСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ДИЙЛЭНХ ХУВИЙГ ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН ЭЗЭЛЖ БАЙНА
Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр /2026.11.12/-ийн хуралдаанаар Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын мэдээллийг сонслоо.
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “УИХ-ын дарга, гишүүд, Өргөдлийн болон Хууль зүйн байнгын хороонд 2025 оны 09-р сарын 10-ны өдрөөс 2026 оны 10-р сарын 13-ны өдрийн хооронд 73 өргөдөл гомдол иржээ. Иргэн, хуулийн этгээдээс ирсэн эдгээр өргөдөл гомдлыг Засгийн газрын хэрэглэх эрхлэх газар, яам, агентлаг зэрэг 18 байгууллага албан тушаалтанд хүргүүлсэн. Өргөдөл, гомдлын 54,8 хувийг дангаараа орон сууцны маргаан эзэлж байгаа бол тэтгэвэр тэтгэмж, гал түймэр, үйлдвэрлэлийн ослын хохирол, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зэрэг асуудал бусад хувийг эзэлж байна. Засгийн газрын зүгээс өргөдөл гомдлыг нэг бүрчлэн шийдвэрлэхийн зэрэгцээ тэдгээрийн шалгаан нөхцөлийг арилгах, иргэдийн эрхийг хамгаалах, ижил төрлийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд голлон анхаарч ажиллаж байна” гэв.
Гишүүд иргэдийг хамгийн их хохироож буй орон сууцны залиланг шийдвэрлэх, хохирлыг хэрхэн барагдуулах, гэр хорооллын дахин төлөвлөлт, төрийн болон нийслэлийн орон сууцны корпорацыг нэгтгэх асуудлуудын талаар асуулт асууж хариулт авлаа.