ЧУУЛГАН: ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ БАЙГУУЛСАН ТӨРТ УЛСААР БАХАРХАЖ, ӨВ СОЁЛЫГ ХОЙЧ ҮЕДЭЭ УЛАМЖЛАН ТАНИУЛАХ ТҮҮХЭН ХАРИУЦЛАГАТАЙ ӨДӨР ГЭДГИЙГ ТОДОТГОВ
ЧУУЛГАН: ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ БАЙГУУЛСАН ТӨРТ УЛСААР БАХАРХАЖ, ӨВ СОЁЛЫГ ХОЙЧ ҮЕДЭЭ УЛАМЖЛАН ТАНИУЛАХ ТҮҮХЭН ХАРИУЦЛАГАТАЙ ӨДӨР ГЭДГИЙГ ТОДОТГОВ✅
 
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн 864 жил, “Монгол бахархлын өдөр” /2026.11.10/-т зориулан өнөөдөр /2026.11.10/УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдлаа.
 
УИХ-ын дарга С.Бямбацогт “Бид энэ өдөр өвөг дээдсийнхээ байгуулсан төрт улсаар бахархаж, тэдний үлдээсэн үнэт өв соёлыг хамгаалан бэхжүүлж, ирээдүй хойч үедээ уламжлан өвлүүлэх эрхэм үүрэг, түүхэн хариуцлагаа ухамсарлах өдөр юм.
Хүннү их гүрэн талын нүүдэлчин түмний төрт ёс, цэрэг захиргаа, зохион байгуулалт нь их өв соёл болон уламжлагдаж эзэн Чингис хааны их улсаар төгөлдөржин мандсан түүхтэй. Бид эх түүхээрээ бахархахын зэрэгцээ түүхэндээ дүйцэхүйц хөгжил дэвшлийг энэ цаг үед бүтээх нь хамгийн том зорилго болоод байна. 21 дүгээр зууны Монгол Улсын хүч чадал нь зөвхөн газар нутгийн уудам, байгалийн баялгийн хэмжээгээр бус ард иргэдийн мэдлэг боловсрол, эдийн засгийн өрсөлдөх чадвар, технологийн хөгжил, шударга хууль, төрийн байгууллагын чадавх, үндэсний эв нэгдлээр хэмжигдэх болно” гэдгийг онцоллоо.
 
Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв. Мөн хүндэтгэлийн хуралдаанд Ерөнхий сайд Н.Учрал, Үндсэн хуулийн цэцийн дарга, УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага, төрийн өндөр албан тушаалтнууд, Чингис хаан тэргүүн зэргийн одон шагналтнууд, дипломат консулын газрын төлөөлөгчид уригдан оролцлоо.
 
Хуралдааны төгсгөлд өнгөрсөн баасан гаригт Чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг танилцууллаа. Тогтоолын төсөл нь Их Монгол Улсын түүхэнд хамаарах түүх соёлын газар, гадаад улс орнуудад байгаа бичмэл эх сурвалжуудыг олж тогтоох, эх орондоо авчрах, түүх археологийн судалгааны бүтээлүүдийг хэвлэн нийтлэх, согтууруулах ундаа болон тамхины сав баглаа боодолд иш хөргийг ашиглахыг хориглох зэргээр хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой байхаар тогтоолын төслийг боловсруулсан байна.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ