МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүд, Улсын Их Хурлын гишүүдийн хамтаар Өмнөговь аймагт ажиллаж байна.
Ерөнхий сайдын аймгийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр Өмнөговь аймгийн Засаг даргаас орон нутгийн хөгжлийн бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, мөн Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй ажлын үр дүн, цаашдын зорилтын талаар танилцууллаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын бодлого, зорилтыг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхэд үр дүн гарган ажиллаж байгааг Ерөнхий сайд онцолж, цаашид хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, их өгөгдөлд суурилсан цахим системийг нэвтрүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллахыг чиглэл болголоо.
Мөн хүүхдийн эрсдэлтэй орчныг бууруулах, хүүхэд хамгааллын ажлыг эрчимжүүлэх хүрээнд “Хүүхдийн төлөө – За бол заавал хийе” аяны хэрэгжилтийг идэвхжүүлэх, бага насны хүүхдийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Түүнчлэн Өмнөговь аймгийн хөгжлийн цаашдын боломж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд стратегийн ач холбогдол бүхий Даланзадгад–Цогтцэций чиглэлийн төмөр замын холболт, олон улсын нисэх онгоцны буудалтай болох зэрэг томоохон дэд бүтцийн төслүүдийг Засгийн газраас дэмжиж ажиллах, уул уурхайн салбарын үйл ажиллагаатай холбоотой сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчны хамгааллыг сайжруулахын зэрэгцээ уул уурхайн үр өгөөжийг иргэдэд хүртээмжтэй хүргэх, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ