МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК-д АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хурлын гишүүд, Өмнөговь аймгийн удирдлагуудын хамт Эрдэнэс ТаванТолгой ХК-д ажиллаж байна. Ерөнхий сайд Эрдэнэс ТаванТолгой ХК-ийн Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж дараа нь уурхайн кемпд зочилж уурхайчидтай уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтаар “Эрдэнэс ТаванТолгой” ХК улсын төсөвт нэг их наяд төгрөг ногдол ашиг төвлөрүүлсэн үүний үр шимээр татвар буурч, тэтгэвэр, цалин нэмж, үнийн өсөлтийн эсрэг гээд олон арга хэмжээнд зориулагдаж байгааг онцлоод улсынхаа төсөвт чухал хувь нэмрээ оруулж цаг наргүй хөдөлмөрлөж ачааны хүндийг үүрч байгаа нийт уурхайчиддаа талархал илэрхийлж ажлын амжилт хүслээ.
Мөн энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны чиглэл, цаг үеийн мэдээллүүдийг өгч 1072 хувьцааг бодитоор “хөдөлгөөнд оруулах” ажлыг үргэлжлүүлж Засгийн газрын бодлого шийдвэр иргэдийн амьдралд бодитоор хүрч байгаа талаар мэдээллээ.