Төрийн өмчит компаниудыг илүү үр ашигтай, хэмнэлттэй ажиллуулах шинэчлэл үргэлжилж байна
ДАВХАРДСАН ЗАРДЛЫГ БУУРУУЛНА
Төрийн өмчит компаниудыг илүү үр ашигтай, хэмнэлттэй ажиллуулах шинэчлэл үргэлжилж байна. Энэ хүрээнд “Чингис хаан баялгийн сан” нэгдэл харьяа 42 компанийг 28 болгон цөөлсөн.
Дараагийн алхам нь компани бүр тус тусдаа гүйцэтгэдэг хууль, санхүү, хүний нөөц, мэдээллийн технологи зэрэг дэмжих чиг үүргийн ажлуудыг “Дундын үйлчилгээний төв”-өөр дамжуулан нэгдсэн байдлаар гүйцэтгэх тогтолцоонд шилжих юм.
Ингэснээр:
- Нэг ажлыг олон газар давхар хийхгүй
- Давхардсан зардлыг бууруулна
- Хүн хүч, хөрөнгө нөөцийг үр ашигтай ашиглана
- Компаниуд үндсэн үйл ажиллагаандаа төвлөрнө
Шинэ тогтолцоог зардал, үр ашгийн тооцоонд үндэслэн үе шаттай нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Төрийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлж, үндэсний баялгаас иргэдэд хүртэх өгөөжийг өсгөнө.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ