ТОЛГОЙ КОМПАНИЙН МЕНЕЖМЕНТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНД “БАГАНУУР” ХК ЗАРДЛАА ХЭМНЭЖ ЧАДЖЭЭ
ТОЛГОЙ КОМПАНИЙН МЕНЕЖМЕНТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНД “БАГАНУУР” ХК ЗАРДЛАА ХЭМНЭЖ ЧАДЖЭЭ
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай Багануур ХК-д ажиллаж, 2027 оны бизнес төлөвлөгөө болон тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцлээ.
✅ Багануур ХК 2027 онд 4.9 сая тонн нүүрс олборлож, 291.3 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн байна. Энэ нь 2026 онтой харьцуулахад олборлолт 119 мянган тонноор буюу 2.5 хувиар, орлого 6 хувиар өсөх үзүүлэлт юм. Харин хөрс хуулалтын хэмжээг энэ оныхоос 7.5 хувиар бууруулж, 19.8 сая шоо метр байхаар төлөвлөсөн байна.
✅ Тус компанийн хувьд түлш, тэсрэх бодисын үнийн өсөлт, техник тоног төхөөрөмжийн насжилт зэрэг асуудал гол сорилт хэвээр байгааг танилцууллаа. Ирэх онд нэг тонн нүүрс олборлох өртөг 62 мянган төгрөг байхаар байгаа бол борлуулах үнэ нь 56 мянган төгрөг байна. Ингэснээр тонн тутамд 6 мянган төгрөгийн алдагдал үүсэхээр байгаа тул нүүрсний үнийг шинэчлэх асуудлыг холбогдох байгууллагуудтай хэлэлцэх шаардлагатай байгааг онцлов.
Мөн нүүрс пиролизын үйлдвэр байгуулах төслийн хүрээнд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэх, ашиглалтын хугацаа нь дууссан хөрөнгийн бүртгэлийг цэгцлэх, түлшний үнийн өсөлтөөс үүсэх зардлыг бизнес төлөвлөгөөнд хэрхэн тусгах асуудлыг хөндлөө. Үүнээс гадна компани хоорондын өр, зээлийн бүтцийг өөрчилж, санхүүгийн дарамтыг бууруулахад дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсан байна.
May be an image of one or more people, lighting, table and text
✅ Толгой компанийн менежментийн үйлчилгээний үр дүнд энэ онд зардлаа тодорхой хэмжээгээр бууруулжээ. 2026 онд 24, ирэх онд 23 ажлын байрыг оновчтой болгосноор цалингийн зардлаас 8.6 тэрбум төгрөг хэмнэхээр төлөвлөжээ. Түүнчлэн сэлбэг хэрэгсэл, цахилгаан эрчим хүч, удирдлагын зардал болон үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг бууруулснаар энэ онд нийт 2.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаад байна.
✅ Уулзалтын үеэр Гүйцэтгэх захирал Б.Даваадалай алдагдлыг бууруулах чиглэлээр өөрсдөө санаачилгатай ажиллаж, шийдлээ идэвхтэй санал болгох шаардлагатайг онцоллоо. Мөн зөвхөн толгой компанийн чиглэл хүлээх бус асуудлаа өөрсдөө шийдвэрлэх зарчим баримтлахыг үүрэг болгов.
May be an image of foundry and text
Тэрээр “2027 он бол Багануур ХК-ийн хувьд алдагдлаа бууруулж, нүүрс пиролизын үйлдвэрийн төслийн бэлтгэлийг бүрэн хангах жил байх ёстой. Нүүрсний тарифтай холбоотой саналаа чанартай боловсруулж, Засгийн газарт танилцуулах ажлыг хамтран идэвхтэй урагшлуулъя. Өр, зээлийн асуудлыг санхүүгийн дарамт багатай, нааштай байдлаар шийдвэрлэхийн төлөө ажиллана” гэв.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ