Монгол Улсын Ерөнхийлөгчийн саначилсан “Хүнсний хангамж – Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, 2025-2028 онд хөдөө аж ахуйн боловсруулах салбарын үйлдвэрлэлийн хөгжлийг хангах зорилт, “Алтан намар-2026” ургацын баярын хүрээнд “Нэг сум – Нэг бүтээгдэхүүн 2026” үзэсгэлэн худалдааг Зуунмод хотноо гурав хоногийн турш амжилттай зохион байгууллаа.
Үзэсгэлэн худалдааны хүрээнд 27 сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчид өөрсдийн ур ухаан, хөдөлмөр зүтгэлээ шингээн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ нэмүү өртөггүйгээр худалдан борлуулж, хоорондоо танилцаж, харилцан туршлага солилцохоос гадна шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай.
1. “Нэг сум – Нэг бүтээгдэхүүн 2026” үзэсгэлэн худалдааны “ХҮНСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр: Сэргэлэн сумын “Түмэн үр” ХХК-ийн “Ишигхэн” брэнд
2. Нэг сум – Нэг бүтээгдэхүүн 2026” үзэсгэлэн худалдааны “АЖ ҮЙЛДВЭРИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр: Баянхангай сумын “Дэвжих уран билэг” хоршооны оёмол бүтээгдэхүүн
3. Нэг сум – Нэг бүтээгдэхүүн 2026” үзэсгэлэн худалдааны “ШИЛДЭГ САВ, БАГЛАА, БООДОЛТОЙ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр: Батсүмбэр сумын “Мандал сүүн ундарга” хоршооны “Бэлгийн багц”
4. Нэг сум – Нэг бүтээгдэхүүн 2026” үзэсгэлэн худалдааны “ШИЛДЭГ ГАР УРЛАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр: Зуунмод сумын иргэн Д.Отгончулууны урласан “Эпокси” урлал тус тус шалгарч цом, өргөмжлөлөө гардан авлаа.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд “ХАМГИЙН САЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ОРОЛЦСОН ШИЛДЭГ СУМ”-аар Борнуур сум шалгарав.

Мөн “ҮЙЛДВЭР, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” хүндэт тэмдгээр Эрдэнэ сумын өрхийн үйлдвэрлэгч Г.Бүрэнжаргал, “ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” хүндэт тэмдгээр Баянхангай сумын өрхийн үйлдвэрлэгч С.Сарангэрэл, Хүнс, хөдөө аж ауй, хөнгөн үйлдвэрийн яамны “ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ”-ээр Борнуур сумын ногоочин Л.Гантогоо, фермер Х.Сайнхүү, фермер Ц.Даваадорж нарыг тус тус шагналаа.
Шагналыг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга С.Цогбаяр, ХХААГ-ын дарга бөгөөд үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Л.Даваасүрэн нар гардууллаа.