ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ “ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ” АЙМГИЙН ХҮҮХДИЙН XXII ЧУУЛГАН БОЛЛОО
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ “ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ” АЙМГИЙН ХҮҮХДИЙН XXII ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА
Аймгийн Хүүхдийн зөвлөлийн санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг аймгийн Хүүхдийн XXII чуулганд 27 сумын 400 хүүхдийн төлөөлөл оролцож байна.
Чуулганы хүрээнд Монгол Улсын болон аймгийн Хүүхдийн зөвлөлийн үйл ажиллагааны танилцуулга, Аймгийн хүүхдийн оролцооны өмнөх XXI чуулганаас гарсан санал, санаачилгын хэрэгжилтийн талаар мэдээлэл танилцуулга хийж, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх тулгамдаж буй асуудыг хэлэлцэж байна.
Мөн асуудлыг эрэмбэлэх аргачлалын хүрээнд:
- “Бидний санал – Бидний оролцоо” төслийн танилцуулга
- Орчны аюулгүй байдал ба Хүүхдийн төлөө “За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөн
- Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд
- Хүүхдийн оролцоо, сайн дурын бүлэг, клубын үйл ажиллагаа
- Үе тэнгийн дээрэлхэлт ба боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал
- Орон нутагт хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээг үр дүнд хүргэх сайн туршлага, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд гэсэн зургаан үндсэн чиглэлээр бүлэгт хуваагдан багаар ажиллаж байна.
Энэ удаагийн чуулганы онцлог нь сумдын Засаг дарга нар болон сургуулийн нийгмийн ажилтнууд хүүхдийн төлөөлөлтэй хамтран оролцож, хүүхдийн дуу хоолой, санал санаачилгыг сонсох, тэдгээрийг шийдвэр гаргах түвшинд хүргэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ