ЧУУЛГАН: МОНГОЛ УЛСЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДӨРӨВ ДЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ
ЧУУЛГАН: МОНГОЛ УЛСЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДӨРӨВ ДЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ
 
УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.10.30/-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын асуулгын цагаар үргэлжиллээ.
Ерөнхий сайд Н.Учралаас УИХ-ын гишүүд Оюу толгойн ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан тус сангийн журмын шинэчлэлийг хэрхэн хийх, иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны асуудал, ирэх оны улсын төсөвт хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгаж хүний эрхийг хангах үндсэн зарчмыг хэрэгжүүлж ажиллах талаар төсөл хөтөлбөр туссан эсэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барих хугацаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд бодит өөрчлөлт гаргах ажил, үйлчилгээ шийдвэрийн талаар асуулт асууж, хариулт авлаа. Ерөнхий сайд “Ирэх оны улсын төсөв иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн ачааллыг бууруулж хөдөлмөр эрхлэлт болон өрхийн орлогыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжих эрхийг хангах, орон сууцны санхүүжилтийн шинэ эх үүсвэр нээж, ипотекийн зээлийг илүү олон өрхөд хүргэх, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг бууруулах зэрэг үйл ажиллагааг дэмжих болно. Төсвийн зарцуулалт бүрийг хэрэгцээ, бэлэн байдал, үр өгөөжөөр эрэмбэлж төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг хадгална” гэв.
 
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж 4 дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.
 
Үүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан макро эдийн засаг, төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг эдийн засгийн шинэчилсэн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэн тооцож, 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг бодит тооцоо, үндэслэлтэйгээр төлөвлөх, улсын төсвийн хөрөнгийг үр ашигтай, оновчтой хуваарилах, төсвийн бодлогыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.
 
Хуралдааны төгсгөлд “Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийцгээе” асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.
 
Нийтийн өргөдлийн www.d-urgudul.parliament.mn системд иргэн Д.Гансаруулын гаргасан оршуулгын газрын эмх цэгцийг хангах талаар хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэх тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ. Хууль санаачлагч манай улсад оршуулгын үйл ажиллагаа, газрын төлөвлөлт, ашиглалт, хамгаалалт, менежментийг зохицуулсан бие даасан нэгдсэн хууль байхгүйтэй холбоотойгоор “Оршуулгын тухай хууль”-ийг боловсруулж батлуулах, эрх зүйн зохицуулалт, стандарт, хяналтын тогтолцоог бий болгохыг зорьсон гэлээ.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ