ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНД СУУРИЛСАН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ
ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНД СУУРИЛСАН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж, 2026 оны үйл ажиллагааны үр дүн, 2027 оны бизнес төлөвлөгөөтэй холбогдуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг даалгавар өгөв.
 
Компанийн хувьд үйлдвэрлэл, борлуулалтаа тогтвортой өсгөж, үндсэн зорилтот үзүүлэлтүүдээ ханган ажилласан талаар танилцууллаа. Энэ жил хүлээгдэж буй гүйцэтгэлээр Үндэсний баялгийн санд 43.4 тэрбум төгрөг хуримтлуулж, улс орон нутагт 137.1 тэрбум төгрөгийн татвар төлөх юм. Мөн нэгж өртгийг бууруулах чиглэлээр тодорхой ахиц гаргасан байна. Жишээ нь 2027 оны төлөвлөгөөндөө урсгал болон их засварын зардлыг 37 хувиар бууруулж тусгахаар төлөвлөжээ.
 
Уулзалтын үеэр төрийн өмчит компанийн үр ашиг, засаглалыг сайжруулах бодлогын хүрээнд хөрөнгө, өр төлбөрийн удирдлага, үйлдвэрлэлийн бүтээмж, стратегийн төслүүдийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
 
Мөн техник, тоног төхөөрөмжийн ашиглалтыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүрэн ашиглах, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх шаардлагатайг онцлов. Мөн зардлаа бууруулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, гүйцэтгэлд суурилсан KPI тогтолцоог нэвтрүүлж, хариуцлага, үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог бэхжүүлэхийг үүрэг болгов.
 

 

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ