БҮСИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВД “ХУРДАН КИОСК” БАЙРШУУЛЛАА
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд иргэд төрийн үйлчилгээг 24/7 буюу аль ч цагт авах боломжтой “ХУРДАН КИОСК” цэгийг шинээр байршууллаа.
Тус киоск машинаар төрийн цахим үйлчилгээг нэг дороос түргэн, шуурхай авахын зэрэгцээ эмнэлгийн шинжилгээний хариугаа авах боломжтойгоороо онцлог юм.
Ингэснээр иргэдийн цаг завыг хэмнэх, төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, хялбар хүргэх нөхцөл бүрдэж байна.