ТӨВ АЙМАГ “ШУДАРГА ЁСНЫ ӨСВӨРИЙН СУРГАГЧ БАГШ”-ААР 80 СУРАГЧИЙГ БЭЛТГЭВ
“ШУДАРГА ЁСНЫ ӨСВӨРИЙН СУРГАГЧ БАГШ”-ААР 80 СУРАГЧИЙГ БЭЛТГЭВ
“Шударга үйлдэл - Миний бахархал” аяны хүрээнд Авлигатай тэмцэх газар, Боловсролын ерөнхий газар, Монголын сурагчдын холбоо хамтран хэрэгжүүлж буй “Шударга үйлдэл - Миний бахархал” соён гэгээрүүлэх аяныг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Уг аяны зорилго нь сургуулийн орчинд даалгавар, шалгалтын үеэр бусдаас хуулах, хуулуулах, үе тэнгийн сөрөг шахалтад автах зэрэг эрсдлийг бууруулах, хүүхдийн шударга зан үйл, өөрийн сонголтын үнэ цэнийг ойлгож, зөв үйлдлээрээ бахархдаг эерэг орчин төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.
Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймгийн Боловсролын газар хамтран Зуунмод сумын дөрвөн сургуулийн 9–12 дугаар ангийн 80 сурагчийг “Шударга ёсны өсвөрийн сургагч багш”-аар бэлтгэж, сургагч багшийн арга зүйг эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулсан ба сургалтыг дүрд тоглох, кейс хэлэлцэх, бичил сургалт явуулах зэрэг тоглоомын болон оролцооны арга зүйд тулгуурлан явууллаа.
Сургалтаар бэлтгэгдсэн өсвөрийн сургагч нар нь сургууль дээрээ үе тэнгийнхэндээ зориулан “Шударга ёсны андгай” өргөх, “1 минутын хичээл” явуулах, 15–20 минутын богино уулзалт, ярилцлага хөтлөх, “Шударга ёсны мод” зэрэг нөлөөллийн ажлыг хэрэгжүүлж, шударга зан үйлийг үе тэнгийнхэндээ уриалах ажлыг “Шударга үйлдэл - Миний бахархал” аяны хүрээнд хэрэгжүүлэх юм.
“Хүүхдүүд өөрсдийн оролцоотойгоор үе тэнгийнхэндээ шударга зан үйлийг уриалж, зөв сонголтыг үлгэрлэн сургах нь сургуулийн орчинд эерэг соёл, итгэлцлийг тогтооход хамгийн үр дүнтэй хөшүүрэг болж байна.”
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ