1. Согтуугаар жолоодох — 400,000₮ + жолоодох эрх хасах эсвэл 7–30 хоног баривчлах
2. Осол гаргаад хэргийн газрыг орхиж зугтах — 100,000₮ + жолоодох эрх хасах
3. Хурдны дээд хязгаарыг 50-иас дээш хувиар хэтрүүлэх — 50,000₮ + жолоодох эрх хасах
4. Эсрэг урсгалд орох — 50,000₮ + жолоодох эрх хасах
5. Тоормос, жолооны механизм гэмтэлтэй тээврийн хэрэгслээр зорчих — 25,000₮ /иргэн/, 250,000₮ /хуулийн этгээд/
6. Жолоодох эрхгүй, эсвэл эрхийн хугацаа дууссан үедээ жолоодох — 400,000₮
7. Уулзвар нэвтрэх журам зөрчих — 100,000₮
8. Хуурамч улсын дугаар ашиглах — 50,000₮ + жолоодох эрх хасах
9. Осол гаргасны дараах хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байх — 25,000₮
10. Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчих — 25,000₮
11. Гэрлэн дохио зөрчих — 20,000₮
12. Явган зорчигчид зам тавьж өгөхгүй байх — 20,000₮
13. Хориглосон газарт гүйцэж түрүүлэх — 25,000₮
14. Согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд жолоо шилжүүлэх — 100,000₮
15. Өвчтэй, ядарсан үедээ жолоодох — 25,000₮
16. Хамгаалах бүс хэрэглэхгүй байх — 20,000₮
17. Жолоодож байхдаа гар утас хэрэглэх — 20,000₮
18. Давуу эрхтэй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөхгүй байх — 20,000₮
19. Эгнээ болон зорчих байр өөрчлөх журам зөрчих — 20,000₮
20. Гүйцэж түрүүлэх журам зөрчих — 20,000₮
21. Хориглосон газарт ухрах, буцаж эргэх — 20,000₮
22. Тусгай дуут, гэрлэн дохиотой тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөхгүй байх — 20,000₮
23. Замын тэмдэг зөрчин зүүн эргэх, буцаж эргэх — 50,000₮
24. Хурдны дээд хязгаарыг 10–50 хувиар хэтрүүлэх — 50,000₮
25. Хүн тээвэрлэх журам зөрчих — 50,000₮
26. 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр хөдөлгөөнд оролцуулж, зөрчил гаргахад хүргэх — 50,000₮
27. Улсын дугааргүй зорчих эсвэл дугаараа нуун далдлах — 25,000₮ /иргэн/, 250,000₮ /хуулийн этгээд/
28. Бүртгэлгүй, улсын үзлэгт ороогүй эсвэл тэнцээгүй тээврийн хэрэгслээр зорчих — 50,000₮ /иргэн/, 500,000₮ /хуулийн этгээд/
29. Аюултай болон хүнд ачаа тээвэрлэх журам зөрчих — 100,000₮ /иргэн/, 1,000,000₮ /хуулийн этгээд/
30. Жин болон тэнхлэгийн ачааллын хязгаар зөрчих — 50,000₮ /иргэн/, 500,000₮ /хуулийн этгээд/
Бусад түгээмэл зөрчил:
• Шаардлагатай бичиг баримтгүй жолоодох — 25,000₮
• Бичиг баримтгүй хүнд жолоо шилжүүлэх — 10,000₮
• Жолоодох эрхгүй хүнд жолоо шилжүүлэх — 100,000₮
• Өвчтэй, ядарсан хүнээр жолоо бариулах — 20,000₮ /иргэн/, 200,000₮ /хуулийн этгээд/
• Жолоодох эрхгүй, согтуу хүнийг жолоо барихыг шаардах — 20,000₮ /иргэн/, 200,000₮ /хуулийн этгээд/
• Улсын дугаар арилсан, бүдгэрсэн, бохирдсон эсвэл буруу байрлуулсан — 10,000₮ /иргэн/, 100,000₮ /хуулийн этгээд/
• Ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл ашиглах — 20,000₮ /иргэн/, 200,000₮ /хуулийн этгээд/
• Хууль бусаар тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулах — 100,000₮
• Замын зорчих хэсгээс гадуур дүрэм зөрчин явах — 20,000₮
• Холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэхгүй байх — 20,000₮
• Тууш замын хөдөлгөөний журам зөрчих — 20,000₮
• Хорооллын дотор хөдөлгөөний журам зөрчих — 20,000₮
• Зогсоол, гарц дээр буруу зогсох — 20,000₮
• Бусад зогсоолын журам зөрчих — 10,000₮
• Дуут дохиог зориулалтын бусаар хэрэглэх — 20,000₮
• Ослын дохио, тэмдгийг буруу хэрэглэх — 20,000₮
• Бусад замын тэмдэг, тэмдэглэлийн шаардлага зөрчих — 20,000₮
• Огцом тоормослох, бусдын хөдөлгөөнд саад учруулах — 10,000₮
• Тээврийн хэрэгсэл чирэх журам зөрчих — 30,000₮
• Бусад ачаа тээвэрлэлтийн журам зөрчих — 50,000₮ /иргэн/, 500,000₮ /хуулийн этгээд/
• Жолоочийн хөдөлмөр, амралтын горим зөрчих — 50,000₮ /иргэн/, 500,000₮ /хуулийн этгээд/
• Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэхгүй байх — 20,000₮ /иргэн/, 200,000₮ /хуулийн этгээд/
• Замын хөдөлгөөний хязгаарлалт зөрчих — 20,000₮ /иргэн/, 200,000₮ /хуулийн этгээд/
• Жолоодлогын дадлагын багш дадлага хийх журам зөрчих — 15,000₮
• Мотоцикл жолоодохдоо хамгаалалтын малгай өмсөхгүй байх — 10,000₮
• Явган зорчигч хөдөлгөөний дүрэм зөрчих — 10,000₮
Жолооч та торгуулийн дүнгээс гадна жолоодох эрх хасуулах, осол гаргах, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлийг үргэлж тооцоолоорой.