Олборлолтоос өгөөжийг өсгөн үржүүлэх шинэ үе рүү
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай “Mining Week – MinePro 2026” олон улсын чуулган үзэсгэлэнд оролцож, Уул уурхайн төрийн өмчит компаниудын эдийн засагт үзүүлж буй нөлөө, менежмент, засаглалын шинэчлэл, Үндэсний баялгийн сан, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудын талаар гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай мэдээлэл солилцлоо.
Монгол Улс баялгаа зөвхөн олборлон экспортлох бус хөрөнгө оруулалт, технологи, нэмүү өртөг, мэргэжлийн менежментээр дамжуулан урт хугацааны үнэ цэн бүтээх шинэ үеийн шилжилтийн өмнө байна.
Энэ өөрчлөлтийн хүрээнд төрийн өмчит компанийн шинэчлэл, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, олон улсын түншлэлийн шинэ боломжуудын талаар “Mining Week – Mine Pro 2026”-д хэлэлцэж байна.