АНУ-ЫН ДЕНВЕРИЙН ИХ СУРГУУЛИАС 80 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ТЭТГЭЛЭГ ХҮРТСЭН МОНГОЛ МЭРГЭЖИЛТЭН
АНУ-ЫН ДЕНВЕРИЙН ИХ СУРГУУЛИАС 80 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ТЭТГЭЛЭГ ХҮРТСЭН МОНГОЛ МЭРГЭЖИЛТЭН
Би 2016 онд АНУ-ын Денвер хотын Metropolitan State University of Denver их сургуулийг Хүний нөөц, бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн. Олон улсын түвшинд эзэмшсэн мэдлэг, ур чадвараа эх орныхоо хөгжилд зориулах хүсэл өвөртлөн Монголдоо эргэн ирж, мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн юм.
Ажиллах хугацаандаа хүний эрхтэй холбоотой олон асуудлыг ойроос анзаарч харсан.
May be an image of one or more people and text
Тэр дундаа Улаанбаатар хотын агаарын бохирдол зөвхөн байгаль орчны бус, хүний эрүүл мэнд, амьдрах орчин, улмаар хүний эрхийн асуудал болохыг улам бүр ойлгосон нь намайг энэ чиглэлээр мэргэших шийдвэр гаргахад хүргэсэн. Эргээд харахад энэ нь миний амьдралын хамгийн зөв сонголтуудын нэг байжээ. Ингээд 2022 онд хүний эрх, төслийн удирдлагын чиглэлээр АНУ-ын Денверийн их сургуульд суралцах хүсэлт гаргаж, хоёр жилийн хугацаанд нийт 80 мянга орчим ам.долларын тэтгэлэг хүртэн суралцах боломж олдсон.
Суралцах хугацаандаа зөвхөн академик мэдлэг эзэмшээд зогсохгүй Денвер хотын захиргаанд бодлого, стратегийн чиглэлээр хэрэгжиж буй төслүүдийн судалгаанд оролцож, хотын өмнө тулгамдсан нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулсан. Ялангуяа гэр оронгүй иргэдийг орон сууцжуулах зорилготой “All In Mile High” санаачилгын хүрээнд олон улсын сайн туршлагыг судалж, бодлогын түвшний ажилд оролцсон нь миний хувьд үнэтэй туршлага болсон юм.
Энэхүү үр өгөөжтэй, суралцсан бүхнээ ажил хэрэг болгох боломж олгосон аялал 2024 онд өндөрлөж, би Монгол Улсад эргэн ирсэн. Учир нь олж авсан мэдлэг, туршлагаа эх орондоо хэрэгжүүлж, хөгжлийн бодит өөрчлөлтөд хувь нэмэр оруулах хүсэл надаас хэзээ ч салаагүй. Ийнхүү 2025 онд “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-д Үйлдвэр технологийн паркийн зөвлөлийн мэргэжилтнээр ажилд орж, 2026 оноос Хүний нөөцийн нэгжид шилжин ажиллаж байна.
Өнөөдөр миний зорилго бол олон улсын түвшинд эзэмшсэн мэдлэг, хүний эрхийн чиглэлээр хуримтлуулсан туршлагаа байгууллагынхаа үйл ажиллагаанд нутагшуулж, бодит үр дүн болгоход оршиж байна.
Одоогоор нэгдлийн хэмжээнд дундын үйлчилгээний тогтолцоог нэвтрүүлэх ажлыг хариуцан ажиллаж байгаа бөгөөд компани хөрөнгө удирдлагын мэргэшсэн институт болон хөгжих зорилтын хүрээнд томоохон бүтцийн өөрчлөлтүүдийг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд төрийн өмчит компаниудын захиргааны үйл ажиллагаанд дундын үйлчилгээний тогтолцоог нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангахын зэрэгцээ Нэгдлийн хүний нөөцийн бодлоготой уялдуулан ажлын байрны давхардлыг бууруулах, чиг үүргийн оновчтой хуваарилалтыг бий болгох, бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Shared Service үйлчилгээг нэвтрүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэхээр холбогдох судалгаа, шинжилгээний ажлуудыг гүйцэтгэж байна.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ