ГОВИЙН ХҮЧТЭН БӨХИЙН ДЭВЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЖ АЙМГИЙН АРСЛАН Б.БАЯНСҮХ ТҮРҮҮЛЖ, АЙМГИЙН АРСЛАН М.БУЯНДЭЛГЭР ҮЗҮҮРЛЭЛЭЭ
Өмнөговь аймгийн “Говийн хүчтэн” бөхийн дэвжээний нээлт Улаанбаатар хотноо SOUTH GOBI TOWER буюу Оюутны хотхоны спорт зааланд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээг Өмнөговь аймгийн Нутнийн зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ болон Нутгийн зөвлөлийг тэргүүлэгчид, аймаг орон нутгийн удирдлагууд, сумдын Засаг дарга нар, аж ахуй нэгж байгууллагууд хамтран зохион явууллаа.
“Говийн хүчтэн” бөхийн дэвжээний нээлтэнд зориулж Үндэсний бөхийн барилдаан болж аймгийн Арслан Б.Баянсүх түрүүлж аймгийн Арслан М.Буяндэлгэр үзүүрлэсэн бол аймгийн Арслан Ц.Лувсан-Адъяа, аймгийн Начин Б.Мөнхтүшиг нар шөвгөрлөө.
“Говийн хүчтэн” бөхийн дэвжээтэй болсноор Өмнийн говиор овоглодог бөхчүүд тамирчид, өсвөр, залуу бөхчүүд бэлтгэл сургуулилтаа байнгын тасралтгүй хийх нөхцөл боломжоор хангагдаж цаашлаад Говь нутгаас алдар цуутай олон бөхчүүд төрөн гарах үндэс суурь нь ийнхүү бүрдэж байгаа юм.