Жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс дотоодын шатахууны хэрэглээнийхээ 55 орчим хувийг эх орондоо үйлдвэрлэх боломж бүрдэх юм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талбайд ажиллаж байна.

"Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяа “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хариуцан хэрэгжүүлж буй уг төслийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрээд байна. Түүхий тос дамжуулах хоолойн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Нийт 527 км хоолой гагнаж холбох ёстой. Үүний 515 км хоолойг гагнаж холбожээ.

Жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс дотоодын шатахууны хэрэглээнийхээ 55 орчим хувийг эх орондоо үйлдвэрлэх боломж бүрдэх юм.

У.Хүрэлсүх: “Газрын тос боловсруулах үйлдвэр бол жирийн нэг үйлдвэр биш. Энэ бол Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын үйлдвэр. Эрчим хүчний бие даасан байдлын үйлдвэр. Монгол Улсын үндэсний эрх ашгийн стратегийн төсөл юм”.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ