Нүүрсний экспорт, тээврийн асуудлаар тээвэрчидтэй санал солилцлоо
Нүүрсний экспорт, тээврийн асуудлаар тээвэрчидтэй санал солилцлоо
Нүүрсний экспортын гол гарц болох Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн тээврийг тасралтгүй, найдвартай явуулахад замын нөхцөл, хөдөлгөөний аюулгүй байдал, тээвэрчдэд өдөр тутам тулгарч буй асуудлыг шийдвэрлэх нь чухал. Тиймээс тээвэрчдийн төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсон, шуурхай шийдвэрлэх боломжийн талаар хэлэлцлээ.
 
Уулзалтад “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, “Гашуунсухайт автозам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнсамбуу, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын захирал Т.Билгээ нар оролцов. Тээвэрчдийг төлөөлөн “Түмэн наст тээвэрчдийн зөвлөл холбоо”, “Баян зам тээвэрчдийн холбоо”, “Монголын тээврийн нэгдсэн холбоо”, “Монголын ачаа тээврийн ассоциаци” зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл санал бодлоо илэрхийллээ.
Тээвэрчдийн оролцоог нэмэгдүүлэх санал гаргав
Тээвэрчдийн төлөөлөл асуудлыг нь сонсож, хамтран шийдвэрлэхээр уулзалт зохион байгуулсанд талархал илэрхийлэв. Мөн тээвэрчдийн зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллах санал гаргалаа.
 
Замын засварын эхний багц ажил дууслаа
Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн зэрэгцээ хоёр автозамыг хариуцдаг байгууллагууд үйл ажиллагааны уялдаагаа сайжруулах зорилгоор хамтарсан ажлын хэсэг байгуулснаа мэдээллээ.
Тус чиглэлийн 160км автозамыг бүрэн хучиж дуусгаад байна. Мөн хоёр замын хөвөө нийлсэн хэсгүүдэд хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор тусгаарлах тумб, бетонон хашлага суурилуулах ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөөд байна.
 
Найдвартай тээвэр экспортын орлогыг бүрдүүлэхэд чухал
Чингис хаан баялгийн сан нэгдэл энэ оны болон 2027 оны улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ огцом нэмэгдэхээр байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд нүүрсний тээврийн найдвартай ажиллагаа, экспортын тогтвортой байдал онцгой чухал. Иймд тээвэрчидтэй нягт хамтран ажиллаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх замаар экспортын урсгалыг хэвийн хадгалж, улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа онцоллоо.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ