Ногоон хөгжлийн суурийг хамтдаа бүтээлцэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод тарих намрын аянд “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК харьяа компаниудынхаа хамтаар нэгдэж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй Хархорум хотын “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д “Алтан намар” мод тарих өдөрлөгт оролцлоо.
“Чингис хаан баялгийн сан нэгдэл “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтын 30 орчим хувийг дангаар хэрэгжүүлэхээр 291.5 сая мод тарих амлалт өгч, ногоон ирээдүйн төлөө бодит хувь нэмэр оруулан, Хархорум хотын ногоон хөгжлийн суурийг хамтдаа бүтээлцэж байна.
Бид хээр талд мод тариад орхих бус тарьсан мод бүрийг амьдруулж, үндэслүүлэн ургуулахын төлөө тогтмол усалгаа, арчилгаа, хамгаалалтын цогц тогтолцоог хэрэгжүүлэн ажиллаж байна.
Намрын сэрүүн өдрүүдэд тарьсан мод үндсээ бат тогтоож, хавар шинэ эрч хүчээр урган төлждөг. Иймээс хавар, намрын улиралд Чингис хаан баялгийн сан нэгдэл харьяа компаниудынхаа хамтаар мод тарьж, арчилж, хамгаалж ургуулан, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг даян дэлхийн хамтын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулан ажилласаар байна.