ЭХ ОРОНДОО ЭРГЭН ИРЖ, ҮНЭ ЦЭН БҮТЭЭЖ БУЙ Г.БААТАР
ЭХ ОРОНДОО ЭРГЭН ИРЖ, ҮНЭ ЦЭН БҮТЭЭЖ БУЙ Г.БААТАР
Гадаад л явах юмсан, тэнд л сайхан амьдрал, гэрэлтэй ирээдүй бий гэж итгэх залуус цөөнгүй. Гадагшаа чиглэх тэр урсгалыг сөрж, Монголдоо л ажиллаж, амьдарна гэж тэмүүлсэн залуусын нэг бол Гомбодоржийн Баатар. Тэрбээр “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Санхүүгийн нэгдсэн удирдлагын газрын санхүү, төсвийн удирдлагын мэргэжилтэн юм.
Г.Баатар: “Би АНУ-д 12 жил ажиллаж, амьдарсан. Энэ хугацаанд Катар Улсын Аль Жазейра Медиа Нетворкийн Сан Франциско дахь салбар, Калифорнийн Хүрээлэн буй орчны эрүүл ахуйн хяналтын газар зэрэг байгууллагад туслах ажилтнаас санхүүгийн зохицуулагч, ахлах мэргэжилтэн хүртэл дэвшиж ажилласан. Тогтвортойгоор ахиж, дэвшиж, үнэлэгдэж байсан ч Монголдоо л очиж, эх орныхоо хөгжилд өөрийн сурсан мэдсэн, хуримтлуулсан туршлага, чадвараа зориулах юмсан гэдэг бодол үргэлж уяатай байлаа. Тэр хүсэл, зорилго маань надад луужин болж, өнөөдөр би Монголдоо хөрөнгө удирдлагын мэргэшсэн компанийн санхүү, төсвийн удирдлагын багт ажиллаж байна.
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-даа 2023 оноос ажиллаж эхэлсэн. Тухайн үед хуучнаар “Эрдэнэс Монгол” нэгдлээс нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт зарласан байв. 3000 орчим хүн 88 ажлын байранд өрсөлдөж, би ажлын байрны ангилалдаа тэргүүлж байлаа. Манай компани баялгаа зарцуулдаг бус өсгөдөг, арвижуулдаг тогтолцоонд шилжиж буй. Тиймээс толгой компанийн төдийгүй харьяа охин компаниудын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, зардлыг хэмнэх, зөв тооцоолох зэрэг чухал ажлыг манай баг хариуцдаг”.
Туршлагатай, ур чадвартай боловсон хүчин бол байгууллагын төдийгүй Монгол Улсын үнэт баялаг. Г.Баатар “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-д ажиллаж буй гурван жилийн хугацаанд санхүүгийн удирдлагын чиглэлээр гаргасан санаачилга, шийдлүүд нь байгууллагын үр ашгийг дээшлүүлсэн. Тухайлбал Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн төслийн хүү бодох аргачлал өөрчлөгдсөнтэй холбогдуулан зээлийн эргэн төлөх хугацаа дуусах хүртэл гарах зардлын тооцооллыг хийж зээлийг хугацаанаас нь өмнө төлөх санал, санаачилга гарган хэрэгжүүлснээр ирэх 6 жилийн хугацаанд гарах нийт 4 сая ам.долларын хүүгийн зардал хэмнэхэд хувь нэмрээ оруулжээ. Энэ түүний хүрсэн оргил биш. Цаашид уул уурхайн эдийн засгийн чиглэлээр суралцаж, мэдлэг, ур чадвараа улам гүнзгийрүүлэн уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилго тээн ажиллаж байна.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ