МОНГОЛ УЛСЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
ЧУУЛГАН: МОНГОЛ УЛСЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
 
УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.10.02/-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцлээ.
 
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай 81 дүгээр конвенц, Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай 129 дүгээр конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх соёрхон батлах нь зүйтэй гэж үзлээ.
 
Улсын хэмжээнд 531 мянган иргэн албан бус хөдөлмөр эрхэлж байгаагаас 337 мянга гаруй нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна. Тиймээс тус салбарт ажиллаж байгаа иргэдийн хөдөлмөрлөх эрх, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтыг олон улсын стандартад нийцүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Монгол Улс энэхүү конвенцод нэгдэн орсноор хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтыг олон улсын жишигт нийцүүлж, малчид болон хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин улам бэхжих юм.
 
Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжив.
Сүүлийн жилүүдэд тендер шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгжүүдийн тоо буурах, оролцогчгүй тендер шалгаруулалтын тоо өсөх хандлагатай байгаа. Түүнчлэн 2024 онд нийт тендер шалгаруулалтын 44 хувь амжилтгүй болж, дахин зарлажээ. Иймд 10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцоход баталгаа ирүүлэх шаардлагагүйгээс гадна аливаа оролцогч тендер шалгаруулалтад оролцоход татвар, нийгмийн даатгалын хугацаа хэтэрсэн өр, төлбөртэй байж болох бөгөөд гагцхүү шалгарсан оролцогч худалдан авах гэрээ байгуулах үед холбогдох өр, төлбөрийг төлсөн байхаар хуулийн төсөлд тусгасан гэв.
 
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын Засгийн газар болон УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн явуулсан талаарх Төсөв болон Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг сонсож, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
 
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Гишүүдийн зүгээс нүүрсний экспорт, ахмад настны тэтгэврийг нэмэгдэл, багш, эмч нарын цалин хөлсний талаар тодруулж, ажлын хэсгээс хариулт авч, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
 
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 52 саналаар санал хураалаа. Төсвийн байнгын хороонд гүйцээн боловсруулах чиглэлээр дөрвөн асуудлыг шилжүүллээ.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ