СОР17 ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ XXI ХУРАЛДААН БОЛЛОО
СОР17 ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ XXI ХУРАЛДААН БОЛЛОО
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны ХХI хуралдаанаар үндсэн гурав, нэмэлтээр нэг асуудлыг танилцуулж, хэлэлцлээ.
 
Хуралдааныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир даргалан, 12 дэд хороодын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилт, зохион байгуулалт, үр дүнгийн талаарх тайлан мэдээлэлтэй танилцан, Ажлын албаны талаар авах арга хэмжээний тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай, үндсэн хөрөнгийн бүртгэл, төрийн өмчид бүртгүүлэх, санхүүгийн тайлан тооцоог дуусгах болон аудит хяналт шалтгалтыг зохион байгуулах асуудлыг хэлэлцэн үүрэг чиглэл өглөө.
 
COP17-ын үеэр Цэнхэр болон Ногоон бүсэд нийт 756 арга хэмжээ зохион байгуулж, төр, олон улсын байгууллага, шинжлэх ухаан, иргэний нийгэм, бизнес, хувийн хэвшлийн төлөөллийг өргөнөөр хамруулсан байна.
 
Бэлтгэл ажлыг хангах хүрээнд Үндэсний хорооны дэргэдэх 12 дэд хороо ажиллаж, бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, аюулгүй байдал, тээвэр, логистик, хэвлэл мэдээлэл, үйлчилгээ зэрэг чиглэлээр зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 94–100 хувьтай байгааг Ажлын албанаас танилцууллаа.
Хуралдаанаар мөн Үндэсний хорооны холбогдох тогтоолын төслүүдийг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцон, шийдвэрлэв.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ