“Аймгийн аварга малчин өрх”-ийн эрхэм хүндтэй шагналаа аймгийн удирдлагуудаас гардан авлаа
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн малчин Г.Эрдэнэзаяа, П.Нямаа нар мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, мал сүргээ өсгөн үржүүлэн, ашиг шимийг нэмэгдүүлэх, малын чанар, үүлдэр угсааг сайжруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхэлж ирсэн хөдөлмөр бүтээлээрээ 2025 оны “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарсан билээ.
Тухайн үед шагналаа гардан авах боломжгүй байсан бөгөөд өнөөдөр “Аймгийн аварга малчин өрх”-ийн эрхэм хүндтэй шагналаа аймгийн удирдлагуудаас гардан авлаа.
Г.Эрдэнэзаяа, П.Нямаа нар нь мал сүргээ таван төрөлд өсгөн үржүүлж, малынхаа чанар, ашиг шимийг дээшлүүлэхийн зэрэгцээ залуу малчдад өөрсдийн хөдөлмөр, туршлагаараа үлгэр дуурайл үзүүлэн ажиллаж ирсэн нь ийнхүү аймгийн аварга малчин өрхөөр шалгарах үндэс болсон юм.
“Аймгийн аварга малчин өрх” хэмээх эрхэм хүндтэй шагналаа гардан авсан Г.Эрдэнэзаяа, П.Нямаа нартаа халуун баяр хүргэж, буянт мал сүрэг нь өсөн үржиж, ашиг шим нь арвижин, хөдөлмөр бүтээл нь өөдрөг, амьдрал ахуй нь үргэлж дэлгэрэн дэвжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ