“Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг Өмнөговь аймагт зохион байгуулагдаж байна.
Хэлэлцүүлэгт 21 аймгийн эрчим хүчний салбарын нийт 115 төлөөлөл оролцож, салбарын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож байна.