Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат нар Баяндалай, Хүрмэн суманд ажиллаж, иргэдтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлаар хэлэлцэн баталж буй хууль тогтоомж, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, орон нутагт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар иргэдэд мэдээлэл хүргэв. Мөн сум, орон нутагт тулгамдаж буй асуудал, иргэдийн санал хүсэлтийг сонсож, тэдгээрийг шийдвэрлэх боломж, гарцын талаар санал солилцлоо.