“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн удирдлагууд олон улсын үнэлгээний "S&P Global Ratings” байгууллагын төлөөлөгчидтэй уулзав.
“S&P Global Ratings” байгууллага нь улс орнуудын зээлжих чадвар, санхүүгийн найдвартай байдлыг үнэлдэг дэлхийн нэр хүндтэй байгууллага юм. Тус байгууллагын үнэлгээ нь олон улсын хөрөнгө оруулагчдын шийдвэрт чухал нөлөө үзүүлдэг.
Уулзалтаар төрийн өмчит компанийн шинэчлэл, уул уурхайн салбарын хөгжлийн төлөв, аж үйлдвэрийн томоохон төслүүдийн талаар ярилцав.
2025 оны 10 дугаар сард "S&P Global Ratings" байгууллага манай улсын зээлжих зэрэглэлийг нэг түвшин ахиулж, урт хугацааны төлөвийг “Тогтвортой” гэж үнэлсэн.