Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-ын сонгуульд өрсөлдөх Ардчилсан намын гишүүд (2020 оны 9 сарын 31) өдөр мандатаа гардан авлаа.
Ардчилсан нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАХН, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намуудаас нэр дэвшигчтэй хоорондоо өрсөлдөхгүй, биенээ дэмжиж оролцохоор болсон. Тиймээс НИТХ-ын 45 мандатын 37-д нь Ардчилсан намаас нэр дэвшигч, найман мандатад МАХН-аас нэр дэвшигчид өрсөлдөхөөр боллоо.
Сонгуульд өрсөлдөх 45 нэр дэвшигчдийн 60 хувь нь магистр, долоон хувь нь докторын зэрэгтэй бөгөөд нийт нэр дэвшигчдийн 30 хувь нь АНУ, Англи, Япон, Европын холбооны өндөр хөгжилтэй улс орнуудад мэргэжил эзэмшсэн байна.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа: "Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө гэр хорооллыг онцгой анхаарсан ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Бид "Бүхнийг гэр хороололд" уриаг дэвшүүлж байгаа. Учир нь хот дотроо ялгаатай хотыг цогцлоосноороо ирээдүй маань гэрэл гэгээтэй, олон улсын жишигт нийцсэн, хүн амьдрах таатай хот болж хөгжиж чадахгүй. Улаанбаатар хотын аль ч дүүрэгт хүүхэд багачууд маань ижил, тэгш эрхтэйгээр өсөн хүмүүждэг, амьдрахад таатай орчныг бүрдүүлэх зорилтуудыг тусгасан” гэлээ.