“АРХЕОЛОГИ, УГСААТНЫ ЗҮЙН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ”-Н БАРИЛГЫГ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
“АРХЕОЛОГИ, УГСААТНЫ ЗҮЙН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ”-Н БАРИЛГЫГ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
Өнөөдөр /2026.09.08/ аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Чингис хаан үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий консул Б.Мөнхбаатар /Барилгын ажил эхлэх үед БХБ-ын сайд асан/ болон Барилгын хөгжлийн төв, аймгийн ГХБХБ-ын газрын дарга инженерүүдийн хамт Зуунмод суманд баригдаж буй Археологи, угсаатны зүйн үндэсний музейн барилгын ажлын явцтай танилцлаа.
Барилгын ажил 2021 оны 9 дүгээр сард эхэлсэн ба одоогоор 80 гаруй хувьтай явагдаж байна. 8200 мкв талбай бүхий үндэсний томоохон бүтээн байгуулалтуудын нэг болох энэхүү музей нь дан ганц музейн чиглэлээр үйл ажиллагаа явуулах бус олон улсын стандартад нийцсэн сэргээн засварлах, судлан шинжлэх лабораторитой болохоор төлөвлөгджээ.
Музей ашиглалтад орсноор олон улсын болон дотоодын аялагчид манай аймгийг зорин ирэх нэг шалтгаан нэмэгдэх юм.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ