УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ГЭГЭЭН ДУРСГАЛД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ГЭГЭЭН ДУРСГАЛД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн 9-р сарын 10-ны өдрийг “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” болгон улс даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтоосон. Улмаар уг өдрийг “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд тусган, энэ жил 31 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна.
Улс төрийн хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд хилс хэрэгт хэлмэгдэн, амь нас, эрх чөлөө, нэр төрөөрөө хохирсон иргэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн санахын зэрэгцээ түүхийн үнэн бодит байдлыг хойч үедээ өвлүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хууль дээдлэхийн үнэ цэнийг эрхэмлэн хамгаалахыг сануулдаг ач холбогдолтой өдөр юм.
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс болон “Цагаатгалын цагаан ном”-д бүртгэгдсэн мэдээллээр Өмнөговь аймагт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан нийт 1544 иргэн бүртгэгдсэн байдаг. Энэ нь улсын хэмжээнд цагаатгагдсан хэлмэгдэгсдийн 4.8 хувийг эзэлж байна.
Хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхэд, иргэд, аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын хамт олон болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын төлөөлөл Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ